-
Notifications
You must be signed in to change notification settings - Fork 7
3 Wordpress Plugin
Wordpress Plugin
бол өөрийн Wordpress website
-д шинэ feature
болон үйлдэл нэмэх боломж олгох апп юм. Энэ яг л гар утасны апп-тай адил юм. Plugins
нь таны website
-д маш жижиг зүйлээс маш том хүртэлх ямар ч өөрчлөлтийг хийж чадна. Wordpress Plugins сайтд 48000-аас илүү үнэгүй plugins
байдаг ба third-party
сайтуудад (Github болон бусад) хэдэн мянган plugins
байгаа.
Та Wordpress plugins
-ыг үнэтэй эсвэл үнэгүй эсэхээс хамаараад хэд хэдэн ялгаатай газраас хайж болно. Үнэгүй plugin
-ыг ямар нэг төлбөргүйгээр суулгаж ашиглаж болно. Харин үнэтэй plugin
нь ихэвчлэн илүү сайн feature
-үүдтэй байдаг.
Дараах газруудаас та сайн plugin
-уудыг олох боломжтой
-
Wordpress.org - сайн үнэгүй
plugin
-ууд олох боломжтойofficial wordpress plugin
сайт юм. -
Code Canyon - зөвхөн үнэтэй
plugin
-уудын олох боломжтой сайт юм. -
third-party developers
- ихэнх хөгжүүлэгчид өөрсдийн сайтаар дамжууланplugin
-уудыг зардаг.
Wordpress Plugin
суулгасанаар таны Wordpress
сайтад third-party
код нэмэгддэг учраас ямар нэг plugin
суулгахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
Буруу plugin
суулгасанаар дараах зүйлүүд учирч болзошгүй. Үүнд:
- Таны сайтд алдаа үүсэх
- Таны сайтын аюулгүй байдлыг алдагдуулах
- Таны сайтыг удаашруулах
- Хортой код нэмэгдэх
Дээрхи асуудлуудаас зайлсхийхийн тулд дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Сайн хөгжүүлэгчид эсвэл газрууд (
Wordpress.org
эсвэлCode Cayon
)-аас суулгахыг хичээх -
Reviews
-г унших -
Plugin
-ны хамгийн сүүлд шинэчлэгдсэн хугацаа болонmaintenance
байгаа эсэхийг шалгах
Өөрийн dashboard
-наас Wordpress Plugin
суулгах нь хамгийн хялбар арга юм. Гэхдээ Dashboard
-аас суулгах хоёр арга бий. Эхний арга бол Plugins
цэсний Add New
товчийг дарж Plugins
хуудас руу орно. Суулгах хэрэгтэй байгаа plugin
-аа сонгоод Install Now
товчийг дарна.
Суулгасаны дараа Active
товчийг дарна.
Одоо та суулгасан plugin
-аа ашиглах боломжтой.
Харин хоёр дахь арга бол Plugins
цэсний Add New
товчийг дарж Plugins
хуудас руу орно. Хуудасны дээр байрлах Plugins title
-ын хажууд байрлах Upload Plugin
товчийг дарна.
Wordpress.org сайтаас суулгах plugin
-аа хайж олно. Тэгээд татаж авна.
Upload Plugin
дарсаны дараах Choose File
-ыг дарж татаж авсан zip
файлаа сонгоно. Тэгээд Install Now
товчийг дарна. Үүний дараа Active Plugin
товч гарч ирэх ба энэ товчийг дарсанаар plugin
ашиглахад бэлэн болно.
Хоёр дахь арга бол Secure File Transfer Protocol
ашиглан Wordpress Plugin
-ыг гараар суулгах юм. Wordpress.org сайтаас суулгах plugin
-аа хайж олно. Тэгээд татаж авна.
Татаж авсан zip
файлаа задлаад FTP client
ашиглан /public/wp-content/plugins
хавтас руу хуулна.
Одоо та Dashboard
-оосоо Plugins
> Installed Plugins
цэснээс харж болно.
Active
хийсэнээр та plugin
-аа ашиглах боломжтой болно.
Wordpress
-г manage
хийхэд зориулсан command line tool
болох WP-CLI
ашиглан Wordpress Plugin
-ыг суулгаж болно. Ингэхдээ wordpress.org сайтаас суулгах plugin
-аа хайж олно. Тэгээд URL
-ын сүүлд байрлах хавтасын хуулж авах хэрэгтэй.
Одоо дараах командыг ашиглан суулгана.
wp plugin install wordpress-seo
Одоо activate
хийх командыг ажиллуулна.
wp plugin activate wordpress-seo